Гадаад мэдээДЭЛХИЙ
Захын дархлааны тэсвэршлийн талаар нээлт хийсэн эрдэмтэд Нобель авлаа

2025 оны физиологи болон анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг захын дархлааны тэсвэршлийн талаар нээлт хийсэн гурван эрдэмтэн авлаа. Мэри Э.Брунков, Фред Рамсделл, Шимон Сакагүчи нар дархлааны тогтолцоо бие махбодид хор хөнөөл учруулахаас хэрхэн сэргийлэх тал дээр хийсэн ажлынхаа төлөө энэхүү шагналыг хуваалцах боллоо. Тэд 11 сая швед крон буюу 1.2 сая ам.долларын шагналыг хуваах юм.
Эх сурвалж: Nobel
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.