Дидди Трампаас ерөнхийлөгчийн хувьд өршөөл үзүүлэхийг хүсчээ

Ерөнхийлөгч Дональд Трамп хөгжмийн продюссер Шон Комбс өөрийн холбогдсон эрүүгийн хэрэгт ерөнхийлөгчийн өршөөл хүссэн гэдгийг баталлаа. Трамп даваа гарагт CNN-ийн сэтгүүлч Кэйтлэн Коллинстой Жэфри Эпштэйний хуучин найз бүсгүй Гислейн Максвеллд өршөөл үзүүлэх боломжийн талаар ярилцах үеэр хариуд нь “маш олон хүн надаас өршөөл хүссэн” хэмээсэн юм. Тэдний дунд Комбс багтаж буйг дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Диддиг хоёр зүйл ангиар буюу бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэх эрүүгийн хэрэгт 4 жилийн ял товлосон. 8-р сард Комбсын өмгөөлөгчдийн нэг CNN-д мэдээлэл өгөхөдөө Диддигийн төлөөлөгчид Ерөнхийлөгчийн өршөөлийн асуудлаар Трампын засаг захиргаанд хандсан хэмээж байсан юм.
Трамп өмнө нь телевизийн ярилцлагад орох үеэрээ Комбст өршөөл үзүүлэх магадлал бага гэдгээ илэрхийлсэн бөгөөд “Би түүнтэй хэвийн л харилцаатай байсан. Ярилцахад ойлголцдог, надад бол давгүй сайн л хүн шиг санагддаг байсан. Гэхдээ би түүнийг сайн мэдэхгүй. Намайг улс төрд өрсөлдөхөөр шийдсэний дараа тэр надад дургүй юм байна гэх хандлагууд илэрхийлж ирсэн” гэжээ.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.