Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний чадамж анх удаа нүүрсийг давлаа

Дэлхий даяар салхи, нар гэх мэт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн энерги энэ жил анх удаа нүүрсний цахилгаан станцуудыг давжээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний тогтолцоонд эргэлтийн цэг болж байна гэж “Ember” тинк танк дүгнэсэн юм.

Тэрхүү тинк танкийн гаргасан тайлангаас харвал энэ жилийн эхний зургаан сарын байдлаар бол сэргээгдэх эрчим хүчний салбар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ нүүрсний станцуудыг давжээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний станцууд нэмэгдэж, нүүрс болон байгалийн хийн хэрэглээ бага зэрэг буурсантай холбоотой байна.

Дэлхий даяар энэ оны эхний хагаст 2024 оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар илүү эрчим хүч нарнаас үйлдвэрлэжээ. Нарны цахилгаан станцууд дэлхий цахилгаан эрчим хүчний шинэ эрэлтийн 83 хувийг хангасан байна. Харин салхинаас гарган авсан эрчим хүч долоон хувь л өсжээ.

Тус тайланг бичсэн Малгорзата Виатрос-Мотыка хэлэхдээ “Нар болон салхины эрчим хүч дэлхий даяар өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хурдтай өсөж байна. Цэвэр эрчим хүч цахилгаан эрчим хүчний эрэлттэй хөл нийлүүлэн өсөх өөрчлөлтийн үе эхэлснийг энэ нь харууллаа” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button