Энэ жил физикийн салбараас хэн Нобель авах магадлалтай вэ

Өнөөдөр физикийн салбараас Нобелийн шагналтан тодорно. Ялагчийг зарлах үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 17:45 минутад эхлэх товтой байгаа. Тэгвэл энэ жил хэн физикийн салбарт Нобель хүртэх магадлалтайг харцгаая.
Өнгөрсөн жил физикийн салбарын шагналыг хиймэл оюун ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хоёр компьютерын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн авсан. Тэгвэл энэ жил квант мэдээлэл болон квант алгоритмын хөгжилд хувь нэмэр оруулсан эрдэмтэд авах магадлалтай байна. Энэ хоёр салбарт хувь нэмэр оруулсан Массачусетсийн технонологийн институцийн хэрэглээний математикийн профессор Петер Шор, Монтреалын их сургуулийн профессор Жилле Брассард, “IBM Research” компанийн физикч Чарльз Хенри Беннет нар шагнал авах магадлалтай гэж “Physics World” сэтгүүл таамаглажээ.

Эсвэл эгэл бөөмийн физик салбарт хувь нэмэр оруулсан эрдэмтэд шагнал авах магадлалтай аж. Тухайлбал сансрын инфляцын онолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан Массачусестийн технологийн институцийн физикч Алан Гүт, Стэнфордын их сургуулийн физикч Андрей Линд, Принстоны их сургуулийн физикч Паул Стейнхардт шагнал хүртэж магадгүй юм.

Эх сурвалж: Physics World
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.