Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин 73 насны төрсөн өдрөө завгүй ажиллаж өнгөрөөжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт /2025.10.07/ 73 нас хүрсэн юм. Кремль түүний төрсөн өдрөөр мэдэгдэл хийхдээ Путин гаднын удирдагчидтай утсаар ярьж, завгүй ажиллаж өнгөрөөсөн гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Путин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа хэмээсэн юм. 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Путиний төрсөн өдөр харьцангуй чимээгүй өнгөрөх болсон. Тэр өмнөх жилүүдэд төрсөн өдрөөрөө гадаад руу аялаж, Сибирийн ууланд алхах эсвэл нөхөрсөг хокейн тоглолт хийх гэх мэтээр тэмдэглэдэг байсан юм. Песков хэлэхдээ Путин хувийн төлөвлөгөөтэй байж магадгүй ч төрсөн өдрөөр нь олон улс руу хэд хэдэн дуудлага хийх цагийн хуваарьтай байсан гэжээ.

Путинд төрсөн өдрөөр нь зөвхөн ОХУ-ын нөхөрсөг гэж үздэг орнуудын удирдагчид л мэндчилгээ илгээдэг болсон. Тухайлбал Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Путинд мэнд хүргэхдээ түүнийг хамгийн эрхэм анд нөхөр гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button