Антонио Мартинез: "The MongolZ" багийнхан болон нийт үзэгчдээс уучлалт хүсэж байна

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Тэмцээний хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд үргэлжилж байна.
Өчигдөр "The MongolZ" багийнхан "Gentle Mates"-тай тоглож 2-0 гэсэн харьцаатай хожсон. Өчигдрийн тоглолтын үеэр "Gentle Mates" багийн тоглогч Антонио Мартинез буюу "Martinez" "The MongolZ"-ийн тамирчдыг "Jackie Chan" гэсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.
Энэхүү явдлын дараагаар тэр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "The MongolZ" багийнхан болон нийт үзэгчдээс уучлалт хүсжээ.
Тэрбээр, "Саяхан The MongolZ-той хийсэн тоглолтын үеэр хэлсэн үгэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Миний хэлсэн зүйл огт зохисгүй байсныг ойлгож байна. Хэдийгээр бид өөр соёл иргэншилтэй түүнийгээ дагаад, хэлдэг үгнүүд маань өөр. Гэхдээ үүнийг шалтаг болгомооргүй байна. Өөрийнхөө алдааг сайн ойлголоо. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өнгө аясаар хэлээгүй юм. Мөн The MongolZ баг болон тэднийг дэмждэг хүмүүсээс дахин уучлалт гуйя. Мөн би хэлсэн үгнийхээ хариуд, баг клубээсээ зохих ёсны шийтгэл хүлээж авахдаа бэлэн байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.