НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль бусаар гурван мануул, 691 монгол тарвага ангасан зөрчлийг илрүүлжээ

Байгаль орчны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг хийж буй.

Шалгалтын хүрээнд нийт 1200 орчим хүн, хуулийн этгээдийг хамруулсан бөгөөд Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчил, дутагдлыг илрүүлсэн байна.

Тухайн зөрчлүүдэд нийт 24 зүйлийн 1713 бодгаль амьтан өртөжээ.

Тодруулбал, Мануул мий 3, Зэрлэг гахай 6, Бор гөрөөс 3, Цагаан зээр 15, Чоно 16, Үнэг 5, Алтайн тарвага 17, Монгол тарвага 691, Зээрд шонхор 1, Нөмрөг тас 3, Дагуур ятуу 7, Ногтруу 247, Тагтаа 124, Монгол хадран загас 72, Шивэр хадран загас 71, Зэвэг 27, Алтайн сугас 16, Цагаан загас 88, Булуу цагаан 36, Амарын цулбуурт 35, Алгана 1, Гутаарь загас 1, Улаан нүдэн загас 32, Бусад загас 196 бодгаль өртжээ.

Дээрх зөрчилд холбогдуулан 365 хүн, 1 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 92.500.000 төгрөгийн торгууль, 514.359.500 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 600.000 төгрөгийг хурааж, улсын орлого болголоо. Мөн эдгээрээс гадна 5 хүнд холбогдох зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Устгасан гээд өөрсдөө идчидэг гээ биздээ ганц боолт идэх юмсан

Холбоотой мэдээ

Back to top button