Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа

Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, 966 сая ам.доллар төлөхийг тушаажээ. Маш ховор төрлийн хорт хавдраар нас барсан Калифорни мужийн оршин суугч Мэй Мурын гэр бүл “Johnson&Johnson” компанийг шүүхэд өгсөн байсан юм. Түүний гэр бүлийн мэдүүлсэн зарга дээр тус компанийн тальк бүтээгдэхүүн  асбест агуулсан байсан тул Мурын хорт хавдрыг үүсгэсэн гэж бичжээ.

Даваа гарагийн орой /2025.10.06/ тангарагтны шүүх “Johnson&Johnson” компани Мурын гэр бүлд 16 сая ам.долларын нөхөн төлбөр өгч, 950 сая ам.долларыг торгуульд төлөхийг тушаажээ. АНУ-ын Дээд шүүх өмнө нь гаргасан тогтоолоор бол торгууль төлбөрийн хэмжээ нөхөн төлбөрийн дүнг ес үржүүлснээс дээшгүй байх ёстой. Ийм учир торгуулийн төлбөрийг давж заалдаж, бууруулах боломжтой юм. “Johnson&Johnson” компанийн шүүхийн асуудал хариуцсан олон улсын захирал Эрик Хаас шүүхийн шийдвэрийг харгис хэрцгий, үндсэн хууль зөрчсөн явдал хэмээн шүүмжилж, яаралтай давж заалдахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button