Гудамжинд анх таарсан хоёр хүнийг мэсээр гэмтээсэн этгээд 6 жилийн ял авчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд таарсан хүмүүстэй маргалдаж, тэдний хоёрыг нь мэсээр гэмтээсэн хэрэг гарсан байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн болохыг тоймлон хүргэе.
Эл хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 11-12-ныг шилжих шөнө гарчээ. Тодруулбал, дунд эргэм насны дөрвөн залуу ГССҮТ-ын автобусны буудал орчимд явж байхдаа тус этгээдтэй таарсан байна. Тэдний нэг нь утсаар ярин түрүүлж алхаж байсан ба уг этгээдтэй мөрлөлцөж, мараан үүссэн хэмээн гэрч нар мэдүүлжээ. Тэдний хэн хэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд залуусын хоёр нь эрүүл мэндээрээ хохирчээ.
Харин шүүгдэгч этгээд "Тухайн үед биедээ хутга авч явсан нь үнэн. Тэр хутгаар би гэртээ хоол унд хийх зэргээр ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг байсан хутга байсан. Хохирогч гэх залуучууд тухайн үед бүгд над руу дайрсан. Намайг шатнаас унагааж зодсон тул би биеэ хамгаалах гэж тэр хутгыг гаргаж ирсэн болохоос биш хохирогч нарыг алах зорилгоор гаргаж ирээгүй. Намайг хүн алахыг завдсан гэж хэргийг зүйлчилж байгаад гомдолтой байна" хэмээн мэдүүлжээ.
Улмаар Прокурорын газраас "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх" саналыг шүүхэд гаргажээ.
Харин шүүх байгууллагаас тухайн этгээдэд 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шууд л 6 жил өгөх нь зөв биш, хамга�##�ах үүднээс хутга гаргасан байж магадгүй гэж үзэх хэрэгтэй, гэхдээ хүнийг гэмтээсэн бол хариуцлагаас мултрах ёсгүй
Иймэрхүү архи уусан хүмүүс гудамжинд яваад л асууд�##� үүсгэж байдаг, одоо бүр хутга гаргаж хүнийг гэмтээдэг болсон нь аймшигтай байна, хуулийн хатуу чанар дутуу байна шүү
Arhi uugaad garch yavj bgaa humuus bugd ayultai boljee, hunii amidral toglolt bish shdee, er ni niitiin gazar deer uuj hereglehee bolimoor bna
Хүний амь эрсдэх дөхөөд байхад 6 жил гэдэг арай бага шийтгэл биш үү, ингэж зодолдоод хутгатай яваад зүгээр гараад ирэхээр чинь дараагийнх нь юу гэж бодох вэ
Shuuh arai denduu zөөлun shiidver gargasan bna, 14 jiliin yal sanal bolgoj bsan bol hezee ch baga gej bodohgui, humuusiin eruul mend am’dral gej neg ih chuhal bnuu
Ene niitiin gazar deer arhi hereglej bgaa humuusiig hatuu torliin hyanaltand avah heregtei, humuus hool hunsnii hutgatai yavj bolno gj boddog bolj
Хүмүүсийн бухимд�##� их байгааг ойлгож байна, гэхдээ нөгөө т�##�даа өөрийгөө хамга�##�сан гэж байгаа хүн ч бас айдастай байж, архины нөлөөнд ухаангүй үйлдэл хийсэн байх магадл�##�тай
Arhi uugaad heruul margan hiideg ni manai niigmiin tom asuudal bolson, ene humuus bugd l arhiin nuluund orj bna, shuuh ni iluu hatuu baih heregtei
Энэ хэрэг бол ердөө нэг шөнө биш, олон жилийн архид�##�т, бухимд�##�, нийгмийн асуудлын үр дүн юм шиг, ийм хэргүүдийг сургамж болгон авч үзэх хэрэгтэй
Zunduu l iim herguud garj bgaa, gants ni ilreed bgaa bolhoos, huneer hatuu shiitgeed busdiig n darj chadahgui, systemeer ni uurchluh heregtei
Arhi gedeg yagad iim ayultai um be, hunii setgel sanaa buur uur bolchdog, gants ugend ch aluulj, gants uildeld ch gemteh bolson ni haramsaltai
Гудамжинд �##�хаж яваа хүн бүрийг айлгах хэрэггүй, гэхдээ ийм хэрэг гарч байхад хүмүүс өөрсдөө ч болгоомжтой байх ёстой, хэн нь ч цэвэр т�##� биш байдаг
Shuuh ni iluu bodoltoi baih heregtei, 14 jil gesen sanaliig shuud 6 bolgoson geheer ard irgediin itgel buur buur hagarj bn shdee
Ene etgeed arhi uugaad gadaa hutgatai yavj bgaa n uursduu bodohod l buruutai, gehdee margaldsan taluud bugd l arhi uujiin gej bgaa, tegheer bugd buruutai
Хуулиа чангатгахгүй бол маргааш дахиад л ийм хэрэг гарна, шүүхийн шийдвэр бүр нь бусад хүмүүст дохио болдог, гэхдээ одоо дохио нь сул байна
З�##�уучууд хүн их зодож байна