Гадаад мэдээДЭЛХИЙ

Энхийг тогтоогч гэж дурсагдах хүсэлтэй Трамп Газын зурваст гал зогсоох болсныг зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.10.08/ мэдэгдэл хийхдээ Израил, Хамас бүлэг хоёр Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн хэмээсэн байна. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Израил, Хамас хоёр бидний санаачилсан энх тайвны төлөвлөгөөний эхний үе шатанд гарын үсэг зурсныг зарлаж байгаадаа их бахархаж байна” гэжээ.

Трамп өөрийгөө энхийг тогтоогч гэж дурсагдах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан билээ. Тиймээс тэр ажлаа хүлээж авснаас хойш дэлхий даяар үүсээд буй мөргөлдөөнүүдэд анхаарал хандуулах болсон юм. Эхний шатны тохиролцоонд гарын үсэг зурсан тул Хамас бүх барьцааны хүнийг суллаж, Израил тохиролцсон шугам руу цэргээ татна.

Гал зогсоох болсон тухай мэдээ Хамас бүлэг Израил руу довтолсноор дайн эхэлсний хоёр жилийн ойн өдрөөс нэг хоногийн дараа гарлаа. Хамас бүлгийн удирддаг Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлснээр дайны улмаас 67 мянган хүн нас барсан байна. Израилын албан тушаалтнууд мэдээлснээр Хамасын анхны довтолгооны улмаас 1,200 гаруй хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөнөг

Зочин
Зочин

Ашгүй дэээээ. Сайхан сайхан.

Холбоотой мэдээ

Back to top button