Монголоос 20 саяар авдаг шонхор шувуу Саудын арабд 622 сая төгрөгөөр зарагдлаа

Даваа гарагт /2025.10.06/ болсон Олон улсын Саудын Арабын шонхор ба ан агнуурын үзэсгэлэн 2025 дээр Монгол шонхор шувууг 173,276 доллар буюу 622 сая 580 мянган төгрөгөөр худалдсан байна.
Харин манай улсад тогтоосон шонхор шувууны үнэ нэг бүр нь 20 сая 880 мянган төгрөг, БОУАӨЯ жилд 350 шонхор шувуу барих зөвшөөрөл олгодог. Эдгээр зөвшөөрлийг ихэвчлэн арабууд авч, арван сард шонхор барихаар монголд ирдэг аж.
Дээрх үзэсгэлэнгийн хүрээнд хоёр монгол шонхор дуудлага худалдаанд оролцсон бөгөөд нийлээд 778,000 доллароор зарагджээ. Энэ нь монгол мөнгөөр 2,8 тэрбум төгрөг юм. Хоёр шувууны нэг нь бага насных тул 70,000 SR-ээр санал болгож, 128,000 SR-ээр зарсан байна. Харин нөгөөх шонхор нь насанд хүрсэн тул 100,000 SR-ээр санал болгож, 650,000 SR-ээр заржээ.

Энэ нь Саудын Арабын олон улсын шонхор шувууны үзэсгэлэн Монголын шонхор шувуу анх удаа хэт өндөр үнээр зарагдсан тохиолдол болсон байна. Уг үзэсгэлэнд Зүүн Азийн Монголоос гаралтай элит шонхрууд, ялангуяа том биетэй, урт далавчтай шувууд оролцдог аж.
Монгол шонхор нь цагаанаас хар хүрэн хүртэл янз бүрийн өнгөтэй байдаг. Эдгээр шинж чанарууд нь тэдэнд хүнд хэцүү нөхцөлд тэсвэртэй, бэлтгэл сургуулилтад хурдан хариу үйлдэл үзүүлэх зэрэг давуу талтай бөгөөд сонирхогчид төдийгүй мэргэжлийн хүмүүсийн дунд хамгийн алдартай нь шонхор шувуу юм.
Эх сурвалж: arabnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙХААН МАНИЙХАА ХОЁР ШОНХОРЫГ ЗАРААД ӨГЧИХӨӨ БИ ШУНАХГҮЙ ХОЁУЛАНГИЙ НЬ БАЗААД 250000 ДАЙЛУУРТ ӨГЧИХЬЕӨ ЗАРЖ ӨГСӨН ГАРТ ХУВЬ ӨГНӨӨ ЗАЛГААРАЙ
Ердөө 5500 $оор зараад байхдаа яахав дээмөнгөө яаж үрэх вэ гэж толгойгашилгаж суудаг араб баячуудад шонхрын үнэ 20сая төгрөг хоолны мөнгө, тэд нар цаашаагаа 173000 $ хүргэж зарж байхад манай толгой нь эргэсэн эргүү төр баригчид ийм л юм хийнэ. Ялаж 20000 $ хүргэж зараач
одоо боль. Тэд нарт түүхэн шонхортой зураг байдаггүй. Одоо шувууны чөнж арабуудыг оруулахаа болих хэрэгтэй.
Шувууны чөнжүүдийнхээ хилээр орж ирсэн түүхийг харж байгаад одоо визний татга лзсан хариу өгөөд бай !
Хөдөө сууж байгааг нь харсан. их хөөрхөн шувуу байдаг. Юүтүүбээр шумбаж нисч байгааг нь харсан бараг камэрт өртөхгүй хурдан юм билээ. Монголчууд яагаад дуртай байсныг нь ойлгосон.