Гадаад мэдээДЭЛХИЙ

Унц алт анх удаа 4 мянган ам.доллар хүрлээ

Лхагва гарагт /2025.10.08/ нэг унц алт анх удаа 4 мянган ам.долларын босгыг давсан байна. Олон улсад үүсээд буй геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал, АНУ бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт, АНУ-ын засгийн газар тэг зогссоноос болж алтны үнэ рекорд дээд хэмжээнд хүрлээ.

Мөнгөний ханш мөн лхагва гарагт рекорд дээд хэмжээнд хүрсэн нь мөн дээрх хүчин зүйлстэй холбоотой юм. Унц алтны үнэ одоогоор 4,020 ам.доллар, унц мөнгөний үнэ 48.84 ам.доллар хүрсэн байна. Арванхоёрдугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс 4070.45 ам.доллар хүрчээ. “Metal Focus” фирмийн алт, мөнгөний асуудал эрхэлсэн захирал Мэттью Пиготт “Алтны ханш хүчирхэг байгаа нь одоогийн макро эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал аюул багатай хөрөнгөнүүдэд эерэг суурь нөхцөл болж байгааг харууллаа” гэсэн юм.

Хөрөнгө оруулагчид болон төв банкнууд түүхэндээ алтыг тогтворгүй байдлын үед худалдан авдаг. Алтны ханш 2024 онд 24 хувиар нэмэгдсэн бол энэ жил гарснаас хойш алтны ханш 54 хувиар нэмэгдээд байгаа юм. Алт 2025 оны хамгийн сайн гүйцэтгэлтэй хөрөнгийн нэг болоод байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button