НИЙГЭМНийгэм мэдээ

"Давс үүрсэн 40 жил" баримтат кино Берлиний кино наадамд оролцоно

Улаанбаатар Олон Улсын кино наадам энэ жил 17 дахь жилээ үргэлжилж байна. Тус наадмын хүрээнд 2026 оны Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европын кино маркетад “Монгол кино төслүүд” арга хэмжээг зохион байгуулж буй.

Арга хэмжээний хүрээнд танилцуулах эхний шатны сонгон шалгаруулалтад 12 уран бүтээлч төслөө ирүүлснээр “Шар хөвийн зэрэглээ”, “Буурал бүсгүй”, “Шонхор”, “94”, “Тарвас”, “Кибер харваач”, “Нойрмог нүд”, “Давс үүрсэн 40” жил зэрэг найман төсөл шалгарч, өчигдөр эцсийн шатны танилцуулгаа хийсэн.

Тус уралдааны тэргүүн байрт Эргэлт.мн мэдээллийн сайтын “Давс үүрсэн 40 жил” баримтат кино шалгарсан бол онцлох гурван төсөлд “Тарвас”, “Шонхор”, “Шар хөвийн зэрэглээ” шалгарсан байна. Берлиний олон улсын кино наадамд оролцохоор шалгарсан уран бүтээлчид Берлиний олон улсын кино наадмын (Berlinale) дэргэдэх Европын кино маркетад (European Film Market, EFM)- оролцоход Кино урлагийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button