Израил Хамастай хийсэн гал зогсоох тохиролцоог соёрхон баталлаа

Өнөөдөр /2025.10.10/ Израилын Засгийн газар Хамас бүлэгтэй хийсэн гал зогсоох хэлэлцээг соёрхон баталсан байна. Ингэснээр Газын зурваст 24 цагийн дотор гал зогсоож, барьцаанд буй Израилын иргэдийг гал зогсоосноос 72 цагийн дотор суллах замыг тавьж өглөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүчин чармайлт болон Катар, Турк, Египетийн зуучлалаар Хамас, Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Тус тохиролцоог соёрхон баталсны дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Х дээр мэдэгдэл хийхдээ “Амьд байгаа барьцаан хүмүүс болон талийгаачдыг хүлээлгэн өгөх тохиролцоог засгийн газар дөнгөж сая баталлаа” гэжээ.
Газын зурвас дахь дайны улмаас Израил олон улсын тавцанд тусгаарлагдмал байдалд орсон. Тус дайнаас улбаалж Иран, Йемен, Ливанд мөргөлдөөн үүссэн юм. Мөн Газын зурвасын дайн АНУ-Израилын харилцааг сорьж, Трамп Нетаньяхуд тэвчээр алдан гал зогсоох тохиролцоонд хүрэхийг шахсан бололтой.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.