Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Нобелийн энх тайвны шагнал авахгүй бол Норвегийг “шийтгэж” магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шахалт, дарамтаар Израил Хамас бүлэгтэй тохиролцож,  Газын зурваст гал зогсоох болсон. Ийм учир Бүгд найрамдах намын нэр бүхий хууль тогтоогчид болон дэмжигчид нь Трампт Нобелийн энх тайвны шагнал олгохыг уриалж эхлэв.

Газын зурваст гал зогсоох болсон гэдгийг Трамп лхагва гарагт /2025.10.08/ мэдэгдсэн. Дараагийн өдөр нь буюу пүрэв гарагт /2025.10.09/ Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ энэ жилийн энх тайвны шагналын эзнийг даваа гарагт /2025.10.06/ шийдсэн байсан гэсэн юм.

Хэрэв Трамп энэ жил энх тайвны шагнал авахгүй бол Норвегийн эсрэг арга хэмжээ авч магадгүй гэж тус улсын зарим хууль тогтоогч үзэж байна. Норвегийн Социалист намын дарга, гадаад бодлогын төлөөлөгч Кирсти Бергсто хэлэхдээ улс нь юу ч болсон бэлэн байх хэрэгтэй гэжээ.

Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагнал авах ёстой гэж боддогоо хэд хэдэн удаа илэрхийлсэн. Долоодугаар сард тэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Норвегийн Сангийн сайд Йенс Столтербергтэй хэлэлцэж Нобелийн комиссоос шагналын талаар асуухыг хүссэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эргүү м�##� маягийн дурак юм*укрыг нууцаар дэмжээд нобель хүртэж үл болно*

Холбоотой мэдээ

Back to top button