Төв Азийн орнууд ОХУ-тай худалдаагаа нэмэгдүүлэхийг Путин уриаллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.10.09/ Төв Азийн орнуудын удирдагчдад хандан уриалахдаа ОХУ-тай худалдаагаа нэмэгдүүлэхийг хүссэн байна. Төв Азийн орнуудад БНХАУ-ын нөлөөлөл нэмэгдээд буй энэ цаг үед Москва байр сууриа бэхжүүлж, бүс нутаг дахь нөлөөллөө сэргээх хүсэлтэй байгаа юм.
Путин хэлэхдээ өнгөрсөн жил Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Тажикстантай хийсэн нийт худалдаа 45 тэрбум ам.доллар хүрсэн гэжээ. Энэ нь сайн үр дүн ч гэсэн Төв Азийн оршин суугчдын тоонд хүрэхгүй хүн амтай Беларусьтай хийсэн хоёр талын худалдааны түвшинд хүрэхгүй байгааг онцлов. Путин Тажикстанд айлчилж, Душанбе хотод дээд хэмжээний уулзалт хийхдээ худалдааг нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа гэжээ.
Төв Азийн сая сая цагаачид ОХУ-д ажиллаж амьдардаг. Тэдгээр цагаач ОХУ-ын ажиллах хүчний хомсдолыг хөнгөлөхийн зэрэгцээ эх орон руугаа мөнгө шилжүүлж эдийн засгаа дэмждэг юм. Өнгөрсөн жил Москва хотод болсон Исламын террорист халдлагын улмаас ОХУ цагаач ажилчдад тавьдаг хяналтдаа чангатгасан байдаг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MUNGU UIGAAD L BNA UU OROS NOHOI