Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Лео Трампын цагаачлалын эсрэг бодлогыг шүүмжлэв

Пап Лео пүрэв гарагт /2025.10.09/ Гэгээн ширээт улсын тэргүүний хувьд эхнийхээ томоохон уриалга бичгийг гаргасан байна. Тэрхүү бичигтээ Пап Лео цагаачдад туслахыг дэлхий нийтэд уриалж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын эсрэг бодлогыг шүүмжилсэн юм.

Леогийн эхний томоохон уриалга бичиг дэлхийн ядуу буурай хүмүүст туслах тал дээр төвлөрчээ. Тус бичгээрээ дамжуулан Пап Лео тэгш бус байдлыг арилгах, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст туслахын тулд дэлхийн зах зээлийн тогтолцоонд өргөн хүрээтэй өөрчлөлт хийхийг уриалсан юм. 104 хуудас бүхий тэрхүү бичгийг Пап агсан Францис эхлүүлж, Пап Лео дуусгасан байна.

2016 онд Францис Трампыг шүүмжлэхдээ АНУ-Мексикийн хил дээр хана барихаар төлөвлөж байгаа учир тэр Христийн шашинтан биш гэсэн юм. Энэ шүүмжлэлийг Лео дурдан бичихдээ “Дэлхий дахин тэднийг аюул заналхийлэл гэж харж байхад Христийн сүмийн нүдэнд тэд хүүхдүүд л байдаг. Хүмүүс хана босгож буй газар сүм гүүр босгодог” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button