Гадаад

"Grasberg" уурхайн зогсолт зэсийн үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэв

Сүүлийн нэг жилийн турш зэсийн үнэ хамгийн өндөр түвшинд хүрлээ. Пүрэв гарагт Лондонгийн Металлын Бирж (LME)-д зэсийн фьючерсийн үнэ тонн тутамд 10,500 ам.долларыг давж, 2024 оны тавдугаар сараас хойш анх удаа энэ түвшинд хүрэв. Харин АНУ-ын CME бирж дээр гурван сарын фьючерсийн үнэ 10,976 ам.долларт хүрч, өдрийн дүнгээр 2.2%-иар өссөн байна.

Үнийн өсөлтийн гол шалтгаануудын нэг нь Freeport-McMoRan компани Индонезийн Grasberg уурхайн үйл ажиллагаанд "форс мажор" зарласантай холбоотой. Үүнээс үүдэн Өмнөд Америк, Африкт үүсээд буй нийлүүлэлтийн тасалдаж, дэлхий дахинд зэсийн хүртээмж буурахад хүргэжээ. “Нийлүүлэлт буурсан явдал цар хүрээгээ тэлж байна” хэмээн Benchmark Mineral Intelligence-ийн шинжээч Альберт Маккензи онцолсон байна.

Үүссэн нөхцөл байдалд үндэслэн Goldman Sachs банк зэсийн зах зээлийн тэнцлийн таамаглалаа шинэчилж, 2025 онд 55,500 тонны дутмаг гарна гэж тооцоолжээ. Өмнө нь тус банк 105,000 тонны илүүдэлтэй байна гэж үзэж байсан юм. Харин 2026 онд багахан хэмжээний илүүдэл хадгалагдана гэж таамаглаж байна.

Мөн АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүүгийн түвшинг бууруулах хүлээлтийг улам бататгаж байна. ADP байгууллагын тайланд есдүгээр сард ажлын байрны тоо бага гарсан нь ам.долларын ханшийг сулруулж, бараа түүхий эдийн үнийн өсөлтөд дэмжлэг болсон. Bloomberg-ийн ам.долларын индекс дараалан тав дахь өдрөө буурсан үзүүлэлттэй байна.

Эдгээр хүчин зүйлс нийлэн зэсийн ханшийг өсгөж, дэлхийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн шинэ төлөв байдлыг бий болгож байна.

Эх сурвалж: Reuters болон Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yu ch oilgoh yum alga. M#lnuud ingej medee hiih hereg bainuu. Tas huduunii garuud beeshd

Kkjjj
Kkjjj
Reply to  Зочин

Hoooson ym gurav togshdog ym geneleeee naiz tolgoig chn 3 tonshiv.

Холбоотой мэдээ

Back to top button