Макрон огцорсон Лекорнуг дахин ерөнхий сайдаар томиллоо

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баасан гарагт /2025.10.10/ Себастьян Лекорнуг дахин ерөнхий сайдаар томилсон байна. Лекорну даваа гарагт /2025.10.06/ өөрийн засгийн газраа танилцуулснаас хэдэн цагийн дараа огцорсон юм. Энэхүү алхам нь Макроны өрсөлдөгчдийн дургүйцлийг хүргэж, шинэ ерөнхий сайдыг татан буулгахаа амлажээ.
Лекорну 2026 оны төсвийг батлахын тулд гүн хуваагдалд орсон парламентыг ятган сэнхрүүлж чадна гэж Макрон найдаж байгаа юм. Франц сүүлийн олон арван жилдээ үзээгүй гүн улс төрийн хямралд орсон. Ийм учир Макроныг шүүмжлэгчид түүнийг нэг бол ажлаа өгч үгүй бол парламентын ээлжит бус сонгуули дахин зарлахыг шаардаж байна. Макрон өнгөрсөнж жилийн зун парламентын ээлжит бус сонгууль явуулсан билээ.
Сөрөг хүчний RN намын ерөнхийлөгч Жордан Барделла Х дээр “Элисейн ордонд буй Эммануэль Макрон Лекорнуг дахин засгийн газрын тэргүүнээр томилж байгаа нь муухан хошин шог боллоо. Энэ явдал ардчиллыг гутаан, Францын ард түмнийг доромжлов” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.