Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ, Венесуэль хооронд хурцадмал байдал үүссэнд санаа зовж байна

Баасан гарагт /2025.10.10/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд АНУ, Венесуэлийн хооронд үүсээд буй хурцадмал байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. АНУ хар тамхи тээвэрлэж явсан байж болзошгүй гэх онгоцнуудтай харсан даруйдаа бууд гэдэг ковбой зарчим ашиглаж байна гэж ОХУ буруутгажээ.

ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Василий Небензиа Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ АНУ сүрдүүлгээ үйл ажиллагаа болгоно гэж айх шалтгаан Венесуэльд байгаа гэсэн юм. Франц, Грек, Дани зэрэг АНУ-ын холбоотон орнууд хурцадмал байдлыг намжааж, яриа хэлэлцээ хийн, олон улсын хуулийг дагаж мөрдөхийг уриалсан байна.

АНУ сүүлийн хэдэн долоо хоногт Венесуэлийн эргийн ойролцоо явсан хөлөг онгоцнуудыг хар тамхи тээвэрлэж явсан хэмээн цохилт өгсөн. НҮБ-ын хуралдаанд суугаа АНУ-ын төлөөлөгч Жон Келли хэлэхдээ хар тамхины террористуудаас улсаа хамгаалах үйл ажиллагаанаасаа бид буцахгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button