НИЙГЭМ

Фото: Хонх дуугарахаас өмнө…

Өнөөдөр даваа гараг. Тал бүрээс сурагчид цүнхээ үүрэн, сургууль тийш яаран гүйлдэцгээнэ.

2025-2026 хичээлийн шинэ жилд урьдчилсан тооцоогоор нэгдүгээр ангид 78 мянга 166 хүүхэд элсжээ. 

Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 256 мянга 031, ерөнхий боловсролын сургуульд нийт 826 мянга 860 сурагч сурч байна. Бүх түвшний боловсролын сургалтын 2458 байгууллагад нийт 1 сая 283 мянга 986 суралцагч хамрагдана гэсэн тооцоог албаныхан 8-р сард гаргаж байжээ.

Монгол Улсын 2024 оны хүн амын тооллогоор 3 сая 544 мянга 835 хүн бүртгэлтэй байгаагаас 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд юм.

Сурагчид хичээл эхлэх хонх дуугарахаас өмнө амжихын тулд том багагүй яарсаар ажил, хичээлийн шинэ долоо хоног ийн эхэлж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ЗОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button