Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

Дэлхийн шилдэг тамирчин Криштиану Роналду албан ёсоор анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсныг Bloomberg зарласан. Түүний хөрөнгийг индексийн дагуу 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тооцжээ.
Өдгөө 40 настай Португалийн супер од 20 жилийн хугацаанд Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус зэрэг Европын шилдэг клубуудад хөрөнгөө босгосон юм. Мөн талбайн гадна тэрбээр Nike, Armani зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй гэрээ байгуулсан бөгөөд одоо Саудын Арабын Аль-Насср клубт 400 сая гаруй долларын үнэ бүхий гэрээний дагуу тоглож байна.
Үүнтэй холбогдуулан DEXERTO.COM-ийн энэ сард гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчнийг танилцуулж байна
- Майкл Жордан /Сагсан бөмбөг/ Нийт орлого 3.6 тэрбум доллар
- Ион Тириак /Теннис/ Нийт орлого: 2.4 тэрбум доллар
- Жуниор Бриджмэн /Сагсан бөмбөг/ 1.5 тэрбум доллоар
- Криштиану Роналду /Хөлбөмбөг/ 1.4 тэрбум доллар
- Анна Каспрзак /Морин Уралдаан/ 1.0 тэрбум доллар
- Лионель Месси /Хөлбөмбөг/ 850 сая доллар
- Леброн Жэймс /Сагсан бөмбөг/ 800 сая доллоар
- Мэжик Жонсон /Сагсан бөмбөг/ 800 сая доллар
- Рок Буюу Дуэйн Жонсон /Мэргэжлийн бөх/ 800 сая доллар
- Тайгер Вүүдс /Гольф/ 800 сая доллар
Майкл Жордан дэлхийн хамгийн баян тамирчин хэвээр байгаа бөгөөд CelebrityNetWorth-ийн энэ оны жагсаалтыг 3.6 тэрбум доллароор тэргүүлсэн байна. NBA-ын домогт тоглогч Жордан өөрийн брэндийн өв болон асар их хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртсээр байгаа бөгөөд энэ нь түүнийг бусад спортын алдартнуудаас хамгийн их орлоготой болгоход том нөлөө үзүүлж байгаа юм. Түүний араас тэрбумтан хөрөнгө оруулагч болсон теннисчин асан Ион Шириак 2 тэрбум долларын орлоготойгоор удаалсан бол НБА-гийн од асан түргэн хоол, үл хөдлөх хөрөнгө, багийн эзэмшил зэргээр өөрийн хөрөнгөө бүрдүүлсэн Жуниор Бриджман эхний дөрөвдүгээрт бичигдэж байна.
Гольфын домогт тоглогч Тайгер Вудс, Леброн Жэймс нар ч мөн адил тэрбумтнуудын эгнээнд үлдэж, олон төрлийн сурталчилгааны гэрээ, төрөлжсөн бизнесийн үйл ажиллагаанаасаа одоо ч өндөр ашиг хүртсээр байгаа юм. Хамгийн их орлоготой дээрх тамирчдад мөн теннисний домогт тоглогчид болох Рожер Федерер, Анна Каспрзак нар багтаж байгаа бөгөөд тэдний хөрөнгө мөнгө нь ивээн тэтгэгч, бизнесийн хөрөнгө оруулалтаас бүрддэг ажээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.