Энтертайнмент

Netflix-т шинэ түүх бичсэн анимэйшн: KPop Demon Hunters

Энэ онд нээлтээ хийсэн "KPop Demon Hunters" нетфликсээр цацагдсан даруйдаа үзэлтээрээ тэргүүлэн, өндөр амжилт үзүүлж байна.

Одоогоор тус кино нийт 325 сая гаруй үзэлттэй болж, "Squid Game"-ийн амжилтыг давж, нетфликсийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй бүтээл болсон. Үзэгчдийн тоо олон улсад хурдацтай өсөж байгаа бөгөөд нийтэд цацагдсанаас хойш АНУ, Их Британи зэрэг 19 улсад үзэлтийн жагсаалтыг тэргүүлсээр байна.

Түүгээр ч зогсохгүй Huntr/x хамтлагийн “Golden” дуу АНУ-ын хөгжмийн чартын эхний байранд найман долоо хоног дараалан жагсаж, анимэйшн бүтээл дундаа хамгийн урт хугацаанд тэргүүлсэн дуу болжээ.

Киноны найруулагчид болох Мэгги Канг, Крис Аппелханс нар "BBC"-д өгсөн ярилцлагадаа уг киноны үргэлжлэл хийх боломж байгааг дурдсан ч албан ёсны мэдээлэл тодорхой дурдаагүй байна. Тэдний хэлснээр, хэрэв дараагийн анги хийгдвэл “ Энэ нь заавал хийх шаардлагатай түүх байх болно” гэжээ.

Кино шүүмжлэгчид ч тус анимэйшныг ихээр магтаж байна. Rotten Tomatoes дээр 95 хувийн үнэлгээтэй байгаа бөгөөд Gold Derby сайтад мэдээлснээр "KPop Demon Hunters" нь Оскарын "Шилдэг анимэйшн кино" төрөлд тэргүүлэх магадлалтай гэгдэж байна. Нетфликс "Golden" дууг “Шилдэг дуу” төрөлд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд найруулагчид “Your Idol” болон “What It Sounds Like” гэсэн хоёр дууг мөн санал болгох бодолтой байгаагаа дурджээ.

Тус кинонд Huntr/x нэртэй гурван гишүүнтэй K-Pop охидын хамтлаг “Saja Boys” гэх чөтгөрөөс бүрдсэн хөвгүүдийн хамтлагтай тулалддаг талаар өгүүлдэг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button