Гэмт хэрэг
Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

Цахим орчинд телеграм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй Т-г өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.
Дээрх этгээд нь фэйсбүүкт хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграмаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээд Т сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.