Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелийн эдийн засгийн шагналыг инновац дээр судалгаа хийсэн гурван эрхэм авлаа

Даваа гарагт /2025.10.13/ Жоэл Мокир, Филипп Агион, Питер Ховитт нар Нобелийн эдийн засгийн шагналыг авсан байна. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ тэд инновац болон бүтээлч сүйрлийн хүч нь эдийн засгийн өсөлтийн өдөөгч хүч болж болдгийг, дэлхий даяар амьжиргааны түвшнийг дээшлүүлж болохыг харуулсан бүтээлийг нь үнэлж шагнаж байна хэмээжээ.

Тэдний судалгааны ажил технологи хуучныг орлох шинэ бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн аргыг бий болгож, улмаар амьжиргааны түвшин, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжрахад хүргэдэг болохыг тайлбарладаг. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ “Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд эдийн засгийн өсөлт бус зогсонги байдал хэвийн үзэгдэл байсаар ирсэн. Тэдний хийсэн ажил нь өсөлтөд юу аюул заналхийлж байгаа гэдгийг мэдэж, үүний эсрэг тэмцэх ёстойг харуулж байна” гэсэн юм.

Өнгөрсөн жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг тэгш бус байдлыг судалсан Дарон Акемоглу, Саймон Жонсон, Жеймс Робинсон нар хүртсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button