Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвас: Барьцаанд байсан сүүлийн хүнийг хоригдож байсан палестинчуудаар солилоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шахалт болон Турк, Египет, Катарын зуучлалаар Хамас бүлэг, Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Даваа гарагт /2025.10.13/ Хамас бүлэг барьцаанд байсан сүүлийн амьд хүнийг сулласан байна. Харин Израил шоронд хоригдож байсан палестинчуудыг суллажээ.

Трамп гал зогсоох тохиролцоонд хүрснийг тохиолдуулан Израилд айлчилсан юм. Тэрбээр Израилын парламентын өмнө үг хэлэхдээ “Буун чимээ, сэрэмжлүүлэх дохио дугаралгүй тэнгэр тайван байна. Эцэст нь амар амгалан тогтсон Ариун нутагт нар мандлаа” гэсэн байна. Израилын зэвсэгт хүчин мэдээлэхдээ амьд байгааг нь баталсан 20 барьцааны хүнийг бүгдийг нь хүлээн авсан гэжээ. Харин Израил хариуд нь хоригдож байсан 2 мянга гаруй хүнийг сулласан байна.

Хэдэн цагийн дараа Трамп Египетэд газардаж Европын холбоо болон Исламын шашинтай орнуудыг удирдагчдыг хамруулсан чуулган зохион байгуулсан юм. Тэрхүү уулзалтаар Газын зурвасын ирээдүйг хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд энх тайван тогтоох бололцоог авч үзнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Владимир
Владимир

Сайхан мэдээ..Хамас Путины төрсөн өдөрт бэлэг барьж гэнэтийн довтлого хийж 1500 хүнийг �##�ж хороосон билээ..хариуд нь хлт тосгон нь сүйрлээ.олон зуун мянган иргэд хүүхдүүд �##�агдав..Оросын хүчин мөхөсдөж Арабын eртөнцөд энх тайван ирлэээ...Трамп Эрдоган хоёр үнэхээр мундаг байлаа..Түрк одоо дундад ази,оросын муслимчүүдийн удирдагч боллооо...ойрхи дорнод ч Түркээс маш их хамаар�##�тай боллооо..Түраны холбоо хар тэнгисээс номхон д�##�ай хүртэл орон зайг удирлар нь..түүх эргэж Түрэгийн каганат шинээр эргэж ирэх нээ...Аллах Акбар болох ньдээ

Холбоотой мэдээ

Back to top button