Мадагаскарын зэвсэгт хүчин төрийн эрхийг авч, зугтсан ерөнхийлөгчөө огцрууллаа

Мадагаскар улсын залуус есдүгээр сарын сүүлээс эсэргүүцлийн жагсаал хийсэн. Бямба гарагт /2025.10.11/ цэргүүд тус жагсаалд залуусын талд оролцох болсон. Ням гарагт /2025.10.12/ жагсаалд оролцож буй цэргүүдийн тоо нэмэгдсээр байсан тул Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Ражоелина улсаасаа зугтсан юм.
Тэгвэл зэвсэгт хүчний хурандаа Майкл Рандрианирина мэдэгдэхдээ арми нь төрийн эрхийг авч, Ражоелинаг импичлэн огцруулсан гэжээ. Жагсаж буй залуус Ражоелинаг огцрохыг шаардсан ч даваа гарагт /2025.10.13/ нуугдаж буй газраасаа мэдэгдэл хийхдээ бууж өгөхгүй хэмээсэн юм. Рандрианирина мэдэгдэл хийхдээ Ражоелинаг импичлэн, парламентын доод танхимаас бусад бүх төрийн институдуудыг татан буулгаж байгааг зарлажээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ цэрэг, армийн үүсгэсэн хороо нь шилжилтийн засгийн газрын хамтаар хоёр хүртэлх жил засгийн эрхийг барьж, шинэ сонгууль зохион байгуулна гэсэн юм. 2009 онд цэргийн хүчээр төрийн эргэлт хийж эрх мэдэлд гарсан Ражоелина мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчин нь засгийн эрхийг атгасныг шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.