БНХАУ нууцаар үйл ажиллагаа явуулдаг сүмийн номлогчдыг баривчлав

БНХАУ-ын цагдаа нар амралтын өдрүүдээр томоохон ажиллагаа явуулж нууцаар үйл ажиллагаа явуулдаг сүмийн номлогчдыг баривчилсан байна. Энэ нь 2018 оноос хойш Христийн шашинтай хүмүүсийн эсрэг авсан хамгийн том шахалтын арга хэмжээ болжээ.
Тодруулбал засгийн газраас зөвшөөрөл аваагүй Сион сүмийн үүсгэн байгуулагч, пастор Жин Мингриг саатуулсан байна. Тус сүмийн хэвлэлийн төлөөлөгч Шон Лонг “Саяхан болсон зүйл бол энэ жил шашны эсрэг явуулж буй шинэхэн хавчлагын давлагааны нэг хэсэг” гэжээ. Түүний хэлснээр цагдаа нар 150 гаруй сүсэгтнээс байцаалт авсан байна.
Лонг хэлэхдээ БНХАУ даяар 30 гаруй пастор, сүмийн гишүүнийг баривчилж хэсэг хугацааны дараа тэдний тавыг нь суллан явуулжээ. БНХАУ-д Христийн шашинтнуудаас гадна Исламын шашинтнуудыг хавчих үзэгдэл түгээмэл тохиолддог. Шинжаан гэх мэт Исламын шашинтай иргэд амьдардаг мужуудад Лалын шашны сүмийн загварын өөрчлөх гэх мэт арга хэмжээ Хятадын эрх баригчид авдаг юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.