
Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг Ahmedabad Defenders багт нэгдээд удаагүй байгаа юм. Энэ оны Энэтхэгийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байна.
Энэтхэгийн дээд лиг эхлээд удаагүй байгаа бөгөөд Ahmedabad Defenders баг дөрвөн тоглолт хийж, гурван хожил, нэг хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Тэгвэл ОУХМ Б.Батсуурь гайхалтай тоглолт үзүүлж Энэтхэгийн лигт довтолгоогоор 50 оноо авч тэргүүлж байгаа юм. Мөн сүүлийн тоглолтын шилдэг тоглогчоор тодорчээ.
Б.Батсуурийн тоглож буй тус баг 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Энэтхэгийн дээд лигт 2022 онд хүрэл медаль, 2023 онд аварга авч байсан ажээ. Мөн 2023 онд клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зургаадугаар байрт орж байсан юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.