АНУ-ын засгийн газар тэг зогссон нь өдөрт $15 тэрбумын алдагдалд хүргэж байна

АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь тэг зогсоод хоёр долоо хонож байна. Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт /2025.10.15/ хэлэхдээ засгийн газар тэг зогссоны улмаас АНУ-ын эдийн засаг нэг өдөрт ойролцоогоор 15 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна гэжээ. Бессент хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ тэг зогсолт нь АНУ-ын эдийн засгийн булчинг тастаж эхэлж байна хэмээсэн юм.
Улсынх нь эдийн засагт, ялангуяа хиймэл оюун ухаанд орж ирж буй хөрөнгө оруулалт давлагаа тогтвортой байгааг Бессент онцолжээ. Тус давлагаа дөнгөж эхэлж байгаа, гэхдээ холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь саад болж байна гэж тэр хэлсэн юм. Бессент “Эрэлт нэмэгдсэн, дараа нь Ерөнхийлөгч Трамп өөрийн бодлогоор энэ өсөлтийг бий болгосон. Биднийг удаашруулж буй цор ганц зүйл нь засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдал” гэжээ.
Конгресс дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд төсөв батлах асуудал дээр санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүйн улмаас тэг зогсолт эхэлсэн. Хоёр тал засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь нөгөө намын буруу гэж мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна, Хохь чинь янкуд !
Зөнөг Трамп