Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung Electronics” компанийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээнд хүрлээ

БНСУ-ын чип үйлдвэрлэгч “Samsung Electronics” компанийн хувьцаа өнөө өглөө /2025.10.15/ 2 хувиар өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Хагас дамжуулагчийн салбарыг тойрч хөрөнгө оруулагчдын хандлага өөдрөг байгаа тул ийнхүү “Samsung Electronics” компанийн хувьцаа рекорд дээд хэмжээнд хүрлээ.

Өнөө өглөө арилжаа эхлэхэд тус компанийн хувьцааны ханш нэгжийн үнэ нь 96,900 вон (67.52 ам.доллар, 245,157 төгрөг) хүрсэн байна. Үүний дараа бага зэрэг буурчээ. Нэгж хувьцааны ханш 96,900 вон хүрсэн нь 2021 оны нэгдүгээр сарын 11-нд “Samsung Electronics”-ийн хувьцаа 96,800 хүрч байсан дээд рекордыг эвдэв. Тус компанийн хувьцаа он гарснаас хойш 80 орчим хувиар нэмэгдээд байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button