Эпштейнтэй холбоотой байсан гэж буруутган “Bank of America”, “Bank of New York”-ийг шүүхэд өглөө

Санхүүч, бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейнд хүчирхийлүүлж байсан гэж мэдэгдсэн эмэгтэй “Bank of America”, “Bank of New York”-ийг шүүхэд өгчээ. Тэр банкнуудыг Эпштейн бэлгийн наймаа хийх бололцоог нь гарган өгч, олон жилийн турш санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн хэмээн буруутгасан юм.
АНУ-ын хоёр дахь хамгийн том банк болох “Bank of America” энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Нэрээ нууцалсан тэр эмэгтэй хоёр банкнаас тодорхойгүй хэмжээний хохирол нэхэмжилжээ. Түүнийг “Boies Schiller”, “Edwards Henderson” хуулийн фирм төлөөлж байгаа. “Boies Schiller” өмнө нь “Deutsche Bank”-ийг Эпштейнтэй холбоотой гэх хэрэг дээр ажиллаж 75 сая ам.долларын тохиролцоонд хүрч байсан. Харин “Edwards Henderson” фирм “JP Morgan” банкийг Эпштейнтэй холбоотой байсан гэх хэрэг дээр ажиллан 290 сая ам.долларын тохиролцоонд хүрч байжээ. “Deutsche Bank”, “JP Morgan” хоёул тохиролцоонд хүрэхдээ ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.