Улс төрийн мэдээ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулганы товын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн билээ.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хорооны хураасан саналын томьёолол Дэгийн тухай хууль зөрчсөн гэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүд мэдэгдсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байсаар үдээс өмнөх хуралдаан завсарласан. Харин энэ цаг үед УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар ээлжит бус хуралдаан зарлажээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button