Харвард энэ жил 57 тэрбум ам.долларын хандив авчээ

Харвардын их сургууль энэ жил 57 тэрбум ам.долларын хандив хүлээн авсан нь өнгөрсөн жилийнхээс 4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Энэ жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус их сургуульд холбооны засгийн газраас олгодог санхүүжилтийг зогсоосон ч хувийн хандивын хэмжээ нэмэгдэв.
Их сургуулийн хөрөнгө оруулалтыг зохицуулдаг “Harvard Management Co” пүрэв гарагт /2025.10.16/ мэдэгдэл хийхдээ зургаадугаар сарын 30-нд дууссан санхүүгийн жилд 11.8 хувийн өгөөжтэй ажилласан гэжээ. Ингэснээр тус сургууль 8 хувийн өгөөжтэй ажиллах урт хугацааны зорилтдоо хүрсэн юм. 2024 оны санхүүгийн жилд Харвард хандивнаасаа 9.6 хувийн өгөөжтэй ажилласан байна.
Тус сургууль Трампын захиргаатай тэмцэл эхлүүлснээс хойш төгсөгчид болон ойрын холбоотнуудаасаа 600 сая ам.долларын хандив авчээ. Трампын захиргаа Харвардын их сургуулийг еврейчүүдийг гадуурхах үзлийг кампус дээрээ дэмжиж, амжилтыг шагнахын оронд арьс өнгө, бэлгийн цөөнхийн оролцоог ихэсгэхээр ажилласан гэж буруутгасан юм. Одоо хоёр талын маргааныг шүүх авч хэлэлцэж байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.