СПОРТ

МУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ий ес дэх медалиа зүүлээ

Пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ Египетийн Каир хотод болж байна. Энэ тэмцээнээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 243 кг-ыг шахсан байна. Ингэснээр ДАШТ-ий ес дэх медалиа зүүлээ.

Э.Содномпилжээ "Парис-2024" паралимпын наадмаас мөнгөн медаль хүртээд ирэхдээ,

"Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. БТСУХ, Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульдаа паралимпоор мөнгөн медаль авчирч бэлэг барилаа. Энэ медалийг хүртээд хамгийн эхлээд ээжтэйгээ холбогдсон. Аав маань бурхан болчихсон.

Миний хувьд хичээлээ, чадлаараа л үзлээ.

Мэдээж тэмцээнд оролцох гэж байгаа учраас түрүүлэх гэж л очно шүү дээ. Түрүүлсэн тамирчин бид хоёр урд хойноо ороод чансаагаа тэргүүлж байдаг. Энэ удаа би хойно нь орчихлоо. Дараагийн олимпоор дахид үзнэ, байраа буцаагаад солихыг хичээнэ" гэж байв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bayar khurgey

Гантулга
Гантулга

Гайхамшиг тунам�##� гайхамшиг

Гантулга
Гантулга

Гайхамшиг тунам�##� гайхамшиг

Зочин
Зочин

Монгол хүний хүч тэвчээр чадварын жишээ

Холбоотой мэдээ

Back to top button