Гадаад мэдээДЭЛХИЙ

“Бидэнд хаан байхгүй” нэртэй Трампыг эсэргүүцсэн жагсаал АНУ-д боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн “Бидэнд хаан байхгүй” жагсаал бямба гарагт /2025.10.18/ болсон байна. Жагсаалд оролцсон хүмүүс Трампыг авторитар хандлагатай алхмууд хийсэн гэж үзжээ. АНУ даяар 2,600 орчим байрлалд тэрхүү жагсаалыг явуулахаар төлөвлөсөн байсан юм.

Жагсаалыг “Indivisible” нэртэй, прогрессив үзэлтэй байгууллага ахлан явуулжээ. Тус байгууллагыг хамтран үүсгэн байгуулсан Лиа Гринберг “Бидэнд хаан байхгүй гэж хэлээд тайвнаар жагсахаар өөр илүү Америк зүйл гэж үгүй” гэсэн юм.

Трамп тэрхүү жагсаалын талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Гэхдээ тэр баасан гарагт /2025.10.17/ “Fox Business” телевизэд ярилцлага өгөхдөө “Тэд намайг хаан гэж хэлж байна. Би хаан биш” гэж хэлжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон “Бидэнд хаан байхгүй” жагсаал нь АНУ-ыг үзэн ядах жагсаал гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар тамхи татах , зэвсэг хэрэглэж хүн �##�ах нь хэвийн үзэгдэл мэт болсон сэтгэцийн өвчлөл газар авч Америк сөнөх т�##� руу явж байгааг ухаарсан Трамп Америкийг аврах бурхны элч юм. Монголд МАН АН-ын мафийг улс төрөөс �######�уулж МУ-ыг соци�##�измын замаар зөв удирдаж явах коммунист удирдагч гарч ирээсэй.

Бат инженер
Бат инженер

овоо доо

Зочин
Зочин

Трамп солиотой. Орос Украйны дайн зогсооно гэж хэлчихээд Украйнд зэвсэг нийлүүлээд байдаг. Путинтэй Унгарт уулзана гэж байгаа. Путин Трамп мэтэд хууртагдахгүй байхаа.

Лантуу
Лантуу

Зөнөг өвгөн

Зочин
Зочин
Reply to  Лантуу

Монголд зөндөө хаан байгаа, ха,ха ,ха.

Холбоотой мэдээ

Back to top button