Гэмт хэрэг

Машинаар хөөж, дайрахыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Энэ оны 9-р сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр хүний амь нас хохироохыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт дэвсгэрт 9-р сарын 6-ны шөнө согтуу этгээд таксины жолооч болон эмэгтэй хүнийг зодож тээврийн хэрэгслээр араас нь мөргөсөн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Мөрдөн шалгалтын явцад хохирогчийг Тоёото приус 20 маркийн машинаар такси үйлчилгээнд явж байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Б гэгч нь тээврийн хэрэгслээр нь араас нь хөөж, хүний амь насыг хохироохыг завдсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дэхь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонгогч ард
Сонгогч ард

Таксичид шийтгэлээ авч л таараа, сэтгэл зоволтгүй. Харин нөгөө Номин сайдын аав, тэрбумтан Чинбат яас ан билээ ?! Лав л шоронд орж гэж дуулдаагүй л бгаа.

Холбоотой мэдээ

Back to top button