НИЙГЭМНийгэм мэдээ

Булганд сураггүй алга болсон 16 настай хүүгийн цогцос гэрээс нь холгүй олдлоо

Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийн сурагч алга болж, цогцос нь гэрээс нь холгүй олдсон байна.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч хүү гэрээсээ гараад алга болсон тухай мэдээлэл цацагдсан. Улмаар алга болсон хүү зургаан хоногийн дараа гэрээсээ 10 км зайтай газар амиа алдсан байдалтай олджээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад тус хэргийг "Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон нь үнэн. Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон" гэх мэдээлэл өглөө.

Нас барсан хүүгийн талаар Булган аймгийн гуравдугаар сургуулийн удирдлагаас тодруулахад "Аймгийн төвд гэртээ амьдардаг, гэрээсээ хичээлдээ ирдэг хүүхэд байсан. Хэрэг шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Боль
Боль

Хүн а лга болох моодонд оржээ бүр!!!

irgen
irgen

Гэрээс нь 10 км зайг одоо холгүй гэх үү. Жаахан багцаатай юм бичмээр юм. 10 км бол холгүйд орохгүй, нэлээн зайтайд орно шүү.

Зочин
Зочин

mongol yaaziin be?tend 1 allaga tend ehneree hønøøn tendch 1 hvchirhiilel odor bvr l iim aidastai ugtaj bn

Холбоотой мэдээ

Back to top button