НийгмийнНИЙГЭМСПОРТ

Stephen Curry эсрэг Luka Dončić: NBA-ийн 80 дахь улирал эхэллээ

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн National Basketball Association буюу Үндэсний холбооны NBA-ийн лигийн 2025-2026 оны улирал өнөөдөр эхэллээ. Өдгөө 80 дахь улиралтайгаа золгож байгаа NBA-ийн нээлтийн тоглолт Housten Rockets эсрэг OKC гэсэн тоглолтоор нээж хөшгөө байна. Тэгвэл нээлтийн хоёр дахь тоглолт Lakers болон Warriors багуудын өрсөлдөөнөөр үргэлжилнэ.

Леброн Жэймс NBA-ийн нээлтийн тоглолтод бэртлийн улмаас оролцохооргүй болсон байна. Энэ нь түүний 23 жилийн түүхэн замналд анх удаа нээлтийн тоглолт өнжиж буй сонирхолтой шийдвэр болж байгаа юм.

Энэ улирал 2026 оны дөрөвдүгээр сарын 12-нд өндөрлөж, плэй-ин тоглолтууд дөрөвдүгээр сарын 14-17-нд болох юм. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 18-наас плэй-офф эхэлнэ. Тэгвэл аваргын төлөөх цуврал зургаадугаар сарын дөрвөнөөс эхлэх бөгөөд хэрэв долоон тоглолт гарвал зургаадугаар сарын 21 гэхэд дуусах хуваарьтай байна.

Улирлын тоглолтын дундуур NBA Cup тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох бөгөөд цомын эзэн баг 12-р сарын 16-нд тодрох аж. Үзэгчдийн хүсэн хүлээдэг "Бүх одод"-ын тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 14-15-нд болох юм. Энэ жил 75 дахь удаагаа болох гэж буй тус тоглолт "Лос Анжелес клипперс" багийн "Intuit Dome" ордонд явагдахаар товлогджээ. Ташрамд, тус ордонд "Лос Анжелес-2028" Олимпийн наадмын сагсанбөмбөгийн тэмцээн зохиогдохоор болсон.

NBA-ийн шууд дамжуулалтын болон зар суртчилгааны гэрээний дүн хэдэн сая доллараар яригддаг. Тэгвэл өнгөрсөн жил NBA Уолт Дисней, Эн Би Си Универсаль, Амазон прайм видео компанитай байгуулсан 11 жилийн гэрээний дагуу энэ улирлын тоглолтуулыг ESPN, NBC Sports, Amazon prime video зэрэг газрууд шууд дамжуулах аж.

Дэлхийн таван тивийн 214 улс орон, бүс нутагт 60 хэлээр NBA-ийн тоглолтуудыг шууд дамжуулдаг. Тэгвэл манай улсын PSN телевизийн 1 болон 2-р сувгаар албан ёсны онцгой эрхтэйгээр шинэ улирлыг шууд дамжуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button