Жонгүгийн гэр рүү нэвтрэх гэж оролдсон Хятад эмэгтэйн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүг цэргээс халагдаж ирэх үед нь Хятад эмэгтэй түүний гэр рүү нэвтрэх гэж оролдож байгаад баривчлагдсан хэрэг зургаадугаар сард гарсан. Тэгвэл прокурорууд тэр эмэгтэйн эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосноо лхагва гарагт /2025.10.22/ мэдэгдсэн байна.
Сөүл хотын баруун дүүргийн прокурорын газар 30 гаруй насны тэр эмэгтэй Жонгүгийн гэрт нэвтрээгүй, улс руугаа буцсан тул дахин ийм гэмт хэрэг үйлдэх магадлал бага гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.
Эмэгтэй зургаадугаар сарын 11-ны өдөр Жонгүгийн гэрийн түгжээг онгойлгох гэж хэд хэдэн удаа оролдсон юм. Цагдаа нар хөршийн дуудлагаар очиж газар дээр нь тэр эмэгтэйг саатуулсан байна. Тэр Жонгүгийг цэргээс халагдсаныг нь харах гэж Өмнөд Солонгост ирсэн гэж мэдүүлэг өгч байсан юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЮУН СҮРТЭЙН ЖОНГУГ ЧИ БИТГИЙ СҮРЖИГНЭ ХӨӨРХИЙГ ОРУУЛААД НЭГ САЙХАН БАВЖ ӨГӨӨД Л ЯВУУЛЧИХГҮЙ ХЯТАД АЛ РУУ ХАНГУ БООВ ОРОО Л БИЗ СҮРТЭЙШТ