Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы “төмөр хатагтай” Санаэ Такаичи гадаад дахь эхний айлчлалаа хийлээ

Японы шинэхэн Ерөнхий сайд Санаэ Такаичи ням гарагт /2025.10.26/ гадаад дахь эхний айлчлалаа хийсэн байна. Тэрбээр Малайз улсад болж буй Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN) болон Японы дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.

Такаичи Зүүн өмнөд Азийн хэд хэдэн удирдагчтай хувийн уулзалт хийсэн байна. Тэрбээр Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниортой уулзаж, хоёр орон батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Такаичи хэлэхдээ эрх чөлөөтэй Энэтхэг-Номхон далайн бүсийн төлөө стратегийн чухал түншүүдтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэхээ амласан байна. Энэ бодлогыг Ерөнхий сайд агсан Абэ Шинзо дэмдэг байсан билээ.

Ням гарагийн орой Такаичи Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанизтэй уулзалт хийжээ. Тэрбээр хийсэн уулзалт бүрдээ аюулгүй байдлын асуудлыг хөндсөн байна. “ASEAN”-ны уулзалтад оролцсон нь Зүүн өмнөд Ази нь Японы аюулгүй байдал, эдийн засгийн хувьд чухал бүс нутаг гэж үзэж байгааг харууллаа гэж Япон шинжээчид үзэж буй.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эмэгтэй ч жинхэнэ төмөр хүн болотой. Царайг нь хараад л шууд айв.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Долигонож байгаа царай нь энэ байх даа

Холбоотой мэдээ

Back to top button