Гадаад мэдээДЭЛХИЙ

“Amazon” компани оффисын 30 мянган ажилтнаа цомхотгоно

“Amazon” компани өнөөдрөөс /2025.10.27/ эхлэн оффисын 30 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаа гэж гурван эх сурвалж хэлжээ. Тус компани зардлаа танаж, цар тахлын үеэр хэт их орон тоо шинээр үүсгэснээ одоо бууруулахаар ажиллаж байгаа гэж тэр гурван эх сурвалж хэлсэн байна.

Тус компани 1.55 сая ажилтантай. Үүний 350 мянга нь оффисын ажилтнууд юм. “Amazon” хамгийн сүүлд 2022 оны сүүлээр л ийм олон тооны ажилтан цомхотгосон. Тэр жил “Amazon” компани 27 мянга орчим ажлын байр цомхотгосон билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компани төхөөрөмж, харилцаа холбоо, подкаст зэрэг олон хэлтэстээ ажлын байрны тоог цөөлж ирсэн. Өнөөдрөөс эхлэх цомхотгол нь хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан болон төхөөрөмжийн үйлчилгээний хэлтэс зэрэг олон хэлтэсүүдэд нөлөөлж магадгүй юм.

“Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси хэлэхдээ корпорацын хүнд суртлыг бууруулах санаачилга явуулж байгаа гэж мэдэгдсэн. Энэ санаачилгын хүрээнд менежерүүдийн тоог бууруулах зэрэг арга хэмжээ авна. Жасси зургаадугаар сард хэлэхдээ хиймэл оюун ухаантай хэрэгслүүдийг нэвтрүүлснээр цаашид цомхотгол явуулж магадгүй гэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button