
Азийн залуучуудын III наадам Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдаж байна. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 21 улс орны шигшээ багууд оролцож, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөө Катарын шигшээ багтай “Umm Alhassam” спортын ордонд хийж 13:18-аар хожигдол хүлээснээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Монгол Улсын өсвөрийн эрэгтэй шигшээ баг Азийн хүүхдийн III наадмын хагас шигшээ шатны тоглолтдоо БНХАУ-ын шигшээ багт хожигдож хүрэл медалийн төлөө тоглохоор болсон. Улмаар хүрэл медалийн төлөө Катарын шигшээ багтай тоглож ялагдал хүлээснээр дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эмэгтэй шигшээ баг хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.