Малайзын Лангкави хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах олс таталтын тэмцээнд Б.Баттулга дасгалжуулагчтай “Уурхайчин” баг Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Уурхайчин баг холимог ангиллын 580кг -д оролцож дэд байр эзэлсэн байна.
Тус төрөл нь гадаа талбай, элсэн дээр болдог байна. Түүнчлэн багууд холимог бүрэлдэхүүнтэй байх юм. Баг тус бүр найман гишүүнтэй байх бөгөөд хүйсийн харьцаа тэгш байх ёстой аж.
Уурхайчин баг нь энэ оны улсын аварга шалгаруулах олс таталтын тэмцээнд амжилттай оролцож Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.