УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эмч, багш нарын цалинг МАН-ын дарга болох хүсэлтэйгээ зэрэгцүүлэн эрэмбэлнэ үү, Ерөнхий сайд аа

Багш нарт унааны мөнгө гэж өдөрт 1000, хоолны зардалд 8000-ыг олгодог. Боловсролын салбарт 9 жил ажилласан багш сард гар дээрээ 1.540.000 төгрөг авдаг гэж бичсэн цаас өргөжээ. Эрүүл мэндийн салбарт 20 жил ажиллахад суурь цалин нь 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн эмч байна. Энэ бол монголын өнөөгийн байдал.

Төрийн алба, төрийн үйлчилгээний хамаг ажил мэргэжилдээ хайртай мэргэжилтнүүдийн нуруун дээр яваа. Тэдний үүрэх ачаалал аль ч салбарт их. Дээгүүр нь цүнх баригчид, том дарга нарынх нь хэрэглээний зардал л томроод байдаг. Мэргэжилтнүүд дээр ирж байгаа гэрэл үгүй. Тэр дундаа Эрүүл мэнд, боловсролын салбарыг улс төрийн намууд хоорондын тохиролцоо дээр үндэслэж, сул сайд нарт шидэж өгөх болсоор удлаа.

Удирдлага сайтай, салбарыг нь хүчтэй хүн тэргүүлээд явсан бол уг нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа цагдаа нарын цалинг нэмж, хот дээр очингуутаа ТҮК-ийн ажилчдын цалинг өсгөсөн шиг эв голдирлоо яаж ийгээд олчих боломж байв. Гэсэн ч тэгсэнгүй.

Бүр багш нар нь ажлаа хаячхаад байхад Засгийн газар нь танхимаа огцруулахгүй байхад л хамаг анхаарлаа төвлөрүүлчхээд байна. Одоо эмч нар мөн ажлаа хаяна гэдгээ мэдэгдчихээд байна. Улс орон даяар заах хичээл заах багшгүй, хүн ардаа эмчлэх эмчгүй болтол эрсдэл өнөөдөр дэргэд ирчхээд байна. Тийм байхад Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдсэн Г.Занданшатар үргэлжлүүлэн МАН-ын дарга ажлаа эрчимжүүлэв.

Зүй нь, МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо хаалттай хуралдаж, намын хоёр жигүүрээ эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулахын оронд Төрийн ордонд багш, эмч нарын цалин нэмэх шийдлээр цаасан судалгаа уншиж, мэтгэлцээн өрнүүлэх цаг юм.

Харьцуулж жинлээд үзвэл улс төрчдөд өнөөдөр МАН-ын даргын суудал, Засгийн газар огцрохгүй хэдэн сар дэнжгэнэж үлдэх нь чухал байна. Тэд улсын эмнэлгүүдээр үйлчлүүлдэггүй. Ихэнхдээ гадагш зорчиж, эмнэлэг барааддаг. Хүүхдүүд нь улсын сургуульд сурдаггүй. Амсаагүй зовлонгоо тэд барагцаалж харж чадахгүй, олон нийтэд таалагдах, нийгмийн уур амьсгалын хөшгөөр л багцаалан харж байгаа нь энэ юм. Тиймээс ч өөрт тухтай санагдах асуудлаа түрүүнд эрэмбэлээд байна.

Одоо Ерөнхий сайдаасаа шаардацгаая. МАН-ын дарга болох өөрийн хүслээ эмч, багш нарын цалин нэмэх агуулгатай зэрэгцүүлэн харна уу. Өөрийн хүсэл, түмний хүсэл хоёрыг нэг шугамд аваачиж, бодит ертөнцөө харж цонхоо нээмээр байна, Ерөнхий сайд аа.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурандаа
Хурандаа

Огцор

Сайд
Сайд

Онгондаам огцор

Иргэн
Иргэн

Багш, эмч нарыг болон эгэл жирийн монголчуудыг бодох, тэдний төлөө ажиллах үүргээ биелүүлдэг нэгээхэн ч ерөнхийлөгч, гишүүн, сайд, дарга �##�га. Хэрхэн их авилга, луйвар, хулгай хийх вэ? гэдгээс өөр санаа бодол тэдэнд огт байхгүй. Ерөнхийлөгч , ерөнхий сайд огцрох, УИХ тарах л арга зам байна.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ
Reply to  Иргэн

Толгойтой болгон нь баялгийн сангаа дүүргэх асар их мөнгийг нүүсний хулгайчид авсан гээд хаа сайгүй ярьдаг ат�##� хулгайтай тэмцсан засгаадаа бурууг өгч унагаана гээд байгаа эмч багш нар өөрийн ухаан байна уу? Засгаа унагаачихаар та нарт хэн ц�##�инг чинь нэмэх болж байна аа.бодвол зохих наад захын асууд�##� биш үү? Монголын оюун ухааны удараг нь ингэтлээ булингартах гэж дээ. Үнэн харамс�##�тай.Унаглаа гэхэд шинэ засаг бүрэлдэх гэж сарын ажил бүрдлээ гээд с�##�барын ажл илтайгаа танилцана хаанаа эх үсэр олох вэ гээд тэнэж төөрнөө ингээр байд�##� он дуусна биздээ . Эсэргээрээ хулгай худлыг зогсооёо гээд засгийн газартай хамт зогсох ёстой бус уу?Ингэж чадв�##� өөр үр гарнаа. Багш,эмч нар минь маанагтаж элийрхээ түрч болов зогсоогоочээ гэж хүсэж байна шаардаж байна.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

улс орон,ард түмнээ гэх ганц хүн л өнөөдө Занданшатар л байна. Энэ хүнээ элдвээр гоочилж хэдэн жилийн өмнө хаана ньч юм баяр�##�наа илэрхийлсэн зургийн өнөөдөрж нэвлэл тавьж өөчлөх гэх хэдийдсэн эрээ цээргүй ОА,АБ,БУлгантуяа нарын явуулга.өөр юм байхгүй. Багш эмч нарын төлөөлийг 10- хоногий өмнө авч уулсан, 15-20 хувиар та нөхдийн ц�##�ин нэмье эх үүсвэр ольё гэхээд байхад нь зөвшөөрч болохгүй шүү гээд Данх түүний гар хөлүүд нь дохиод энэ засгийг ун�##� нь шантаажил гээд байна ш дээ. Энэ улс орноо,иргэдээ боддог хүний үйлдэ лав биш амин хувийхаа эрх эшиг,шоронд орох үүд ха�##�га л түр саатуулсан явуургүй арга. Эмч багш нар ч гэж таарчихсан өөрийн толгойгүй өөрсөдийгөө яг нохой барьдог мод мэт болж байгаа харамсаж байна

Бат инженер
Бат инженер

Ц�##�ин нэмээд ямар ч ашиг гарахгүй Инфляци л нэмэгдэнэ. Өөр л бодлого хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Чиний бодлоор улны ц�##�ингаар улны байх ёстой юу инженер гэдэг үг чамд томдоно

Холбоотой мэдээ

Back to top button