“Nvidia” $5 их наядын үнэлгээтэй эхний компани болоход ойртож ирлээ
Хиймэл оюун ухааны салбарын аварга “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ мягмар гарагт /2025.10.28/ 5 их наяд ам.доллар хүрэхэд их ойртжээ. АНУ-ын Эрчим хүчний яаманд зориулж долоон шинэ суперкомпьютер бүтээж, хиймэл оюун ухаан хөгжүүлэх чипийг нь худалдан авах 500 тэрбум ам.долларын захиалгатай байгаа гэж мэдэгдсэний дараа тус компанийн үнэлгээ ийнхүү ойртсон юм. Өмнө нь ямар нэгэн компанийн үнэлгээ 5 их наяд ам.долларт хүрч байгаагүй.
Мягмар гарагт “Nvidia” компанийн хувьцаа 5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 230 тэрбум гаруй ам.доллароор нэмэгджээ. Ийнхүү нийт үнэлгээ нь түүхэн дээд хэмжээ буюу 4.94 их наяд ам.доллар хүрсэн юм. Гэвч арилжаа хаагдахад бага зэрэг буурч 4.89 их наяд ам.доллар байжээ.
2025 он гарснаас хойш тус компанийн хувьцаа 50 орчим хувиар өслөө. “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ долоодугаар сард анх удаа 4 их наяд ам.долларыг давсан юм. Дэлхийд зах зээлийн үнэлгээ нь хамгийн өндөр хоёр дахь компани болох “Microsoft”-ийн хувьцаа хоёр хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 4.03 их наяд ам.доллар хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.