Илон Маск Grokpedia нэртэй өөрийн Wikipedia-г танилцуулав
Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск Grokpedia нэртэй өөрийн Wikipedia-г даваа гарагт танилцуулсан байна. Grokpedia дээрх нийтлэлүүдийг Маскийн Grok хиймэл оюун ухаан бичнэ. Одоогийн байдлаар Grokpedia нь 800 мянган нийтлэлтэй байгаа юм. Харин Wikipedia дээр 7 сая нийтлэл байдаг.
Хэн хүссэн нь Wikipedia-д нийтлэл бичиж, засварлаж болдог. Харин Grokpedia-гийн нийтлэлүүдийг бичихэд хүний оролцоо хэр байсан нь тодорхойгүй. Хэрэглэгчид ямар нэгэн алдаа илрүүлсэн тохиолдолд санал хүсэлт илгээх боломжтой. Маск Х дээр бичихдээ “Grok болон Grokpedia-гийн зорилго бол үнэн, үнэнийг бүхлээр, өөр ямар нэгэн давсгүй хүргэх. Бид үүнийгээ төгс биелүүлж чадахгүй л дээ. Гэхдээ тэр зорилгынхоо төлөө хичээнэ” гэжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ Grokedia-гийн санг тогтвортой материалд буулган хадгалж, сар болон Ангараг гараг руу илгээн хадгалах зорилготой гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud