НИЙГЭМНийгэм мэдээ

“Бүрэнсүх Констракшн” ХХК Улсын заан Д.Анарт 9 жилийн өмнө амласан 100 сая төгрөгөө өгчээ

Энэ жилийн улсын наадмын бөхийн барилдаанд Дорнод аймгийн харьяат М.Бэлгүйтэй зургаан давж улсын харцага цол хүртсэн. Тус амжилтыг А.Амартүвшин захирал “Бүрэнсүх Констракшн” ХХК-ийн хамт олон өндрөөр үнэлж 2 өрөө байр амлаад байсан юм.

Тэгвэл “Бүрэнсүх Констракшн” ХХК-ийн захирал А.Амартүвшин Дорнод аймгаас төрөн гарсан Монгол улсын Харцага М.Бэлгүтэйд наадмын үеэр амласан 2 өрөө байраа гардуулжээ. Мөн одоогоос 9 жилийн өмнө Улсын Заан Д.Анарт 100 сая төгрөг амласан аж. Тус амлалтаа биелүүлж хамтад нь 100 сая төгрөгөө бэлэглэжээ.

Энэ тухай А.Амартүвшин “Шинэ харцагадаа наадмаар амласан байраа, Д.Анар заандаа 9 жилийн өмнө амласан амлалтаа гадууллаа. Дүү нар минь улсын аварга болоорой" хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочина.А
Зочина.А

9 жил ч бас тэвчээр шүү.

Зочин
Зочин

Хэлсэндээ хүрэх сайхан зан шүү.

Зочин
Зочин

ЭНЭ АМАРТҮВШИНГ ШАЛГАХААС ДАА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ АЦ ВЭ? НАДАД ГАНЦ ЮМ АВААД ӨГЧИХВӨЛ ШАЛГАХАА БОЛЬЧИЙ ДОО БЫСДА

Зочин
Зочин

er hun sain zahiral

Back to top button