Нийгмийн

Голомт банк 100 оюутанд тэтгэлэг гардууллаа

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлэг гардууллаа. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4-р дамжааны мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1000 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг оюутнуудаа тодруулсан юм.

Оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. 2025 онд Голомт банкны 30 жилийн ой тохиож буй бөгөөд үүний 21 жилд нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, өдгөө үндэсний хэмжээний хөтөлбөр болтлоо өргөжжээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт оюутан Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах давуу талтай. Мөн 2024 оноос эхлэн Голомт банканд урилгаар бүтэн болон хагас цагаар шууд ажиллах боломжийг бүрдүүлснээр оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжин ажиллаж байна.

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй 21 жилийн хугацаанд 2000 гаруй оюутан нийт 1.5 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг хүртээд байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button