Хаан Чарльз хунтайж Эндрьюгийн цолыг хурааж, ордноосоо хөөлөө
 
						Их Британийн Хаан Чарльз өөрийн дүү Эндрьюгийн хунтайж цолыг хурааж, Виндсорын шилтгээнээс хөөсөн гэдгийг Букингхэмийн ордон пүрэв гарагт /2025.10.30/ мэдэгдсэн байна.
Эндрью АНУ-ын зартай хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй нэр холбогдон, бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байсан юм. Хаан Чарльз Эпштейний дуулиант хэргээс хааны гэр бүлийг холдуулахын тулд ийм алхам хийв.
65 настай Эндрю Эпштейн агсантай холбогдсоноосоо болж сүүлийн жилүүдэд ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Тэр үүний улмаас энэ сар Йоркийн гүн гэдэг цол хэргэмээ ашиглахаа больсон юм. Одоо хаан Чарльз түүний бүх цолыг хурааж, илүү хатуу арга хэмжээ авав. Виндсорын шилтгээнд оршин суух эрхийг нь хассан тул тэр Английн зүүн хэсэгт орших Сандрихэм дэх эдлэн газар руугаа нүүх болсон байна.
Эх сурвалж: Reuters
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголорс өнөө Элбэгээ атаман Эпштэйндсэн байна гэж байгаа